Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Хувьцаагаа авахад юу бэлтгэх вэ?

Та брокер дилерийн компаниудад хандан дансаа нээлгэж байх нь эртдэхгүй. Хэрвээ та хувьчлалын яагаан цэнхэр тасалбар авч байсан бол танд данс байгаа гэсэн үг. Үүнийгээ дахин баталгаажуулж нягтлаад брокер дилерийн компанидаа даатгачихад хангалттай.

Хэн авах вэ?
2011 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэн бүр. Мэдээж хүн амын тооллого болоод, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн гэдгээ нотлох бичиг баримттай бол. Яагаад ийн он цагийн хязгаар гаргасан нь тодорхой. Яг л энэ түүхэн цаг үед төрж хувьцаа хүртэх эрхтэй болж байгаагаараа нэг талаар бид азтай гэж хэлж болно. Тийм ч учраас яг энэ хязгаарт байгаа хүмүүсээр багцаалан Тавантолгойн 15 тэрбум хувьцааны 10 хувь буюу 1,5 тэрбумыг хуваагаад хүн болгонд 550 орчим хувьцаа гэж тооцоолж байгаа хэрэг. Компаниудад 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татварын зөрчилгүй, дотоодын нэгж гэсэн хязгаар тогтоосон байгаа. Мэдээж шалгуур нөхцөл тавихгүй юм бол хүссэн хүн болгон компани байгуулж чадах юм хойно. Харин компаниуд өр ширээ цэгцэлж байхад илүүдэхгүй нь. Түүнээс гадна дотоодын гэдэг ямар компанийг хэлэх вэ гэсэн хэмжээс нь хараахан тодорхой болоогүй байна. Одоогоор 20-оос дээш хувь гадаадын хөрөнгө оруулалттай бол хувьцаа нэрлэсэн үнээр худалдан авах боломжгүй болно.

Хувьцаагаа зарж, өвлүүлж болох уу?
Мэдээж болно. Гэхдээ бас нэг том асуудал байгаа нь хувьцааг хоёрдогч арилжаа эхлэнгүүт хувьцаагаа зарж болох уу гэсэн асуулт. Монголчууд гэнэдээд “талх”-ныхаа мөнгөөр яаравчлан хувьцаагаа зарчих вий гэж төр засаг “санаа тавьж” байгаа учир олон улсын зах зээлд IPO гаргасны дараа худалдаалах эрхийг нээлттэй болгоё гэсэн санал байгаа. Яг одоо энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцэх хэмжээнд байгаа. Тэгэх зуур Тавантолгойн хувьцааны үнэ өсөх нь тодорхой учраас урьдчилаад гэрээ хийгээд цуглуулаад авчихья гэсэн санаа бодол аль хэдийнэ зурсхийгээд амжсан нь тодорхой. Харин хашир хүмүүс хувьцаагаа үнэд оруулж, ногдол ашгийг нь хүртэнэ гэж төлөвлөж буй. Мөн л албаныхны хэлснээр олборлолт эхэлснээс төд удалгүй буюу 1-2 жилийн дотор ашгаа өгч эхэлнэ гэж байгаа юм.

Хувьцаа ямар үнэ хүрэх бол?
Ядахдаа нэрлэсэн үнэ тодорхойгүй байгаа болохоор хэлэхэд хэцүү. “Монгол 999” нэгдлийн нэгэнт иргэд, дотоодын компаниудаа дэмжих санаатай байгаа бол нэрлэсэн үнээ багаар тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Нэг компанид 30 мянга орчим хувьцаа гээд бодохоор бүхэл бүтэн хөрөнгө л гэсэн үг. Гэхдээ хямд үнээр худалдаж авч байж цааш хөрөнгө болгох учраас. Тиймээс өнөөдөр Гонконгийн биржид арилжаалж буй “Монголиан майнинг корпараци”-ийн өнөөр баримжаална гэдгийг эсэргүүцэж байгаа. Учир нь уг хувьцааны биржид анх гарснаасаа хойш хэдэн арав дахин өсөөд байгаа юм. Түүнээс гадна нэрлэсэн үнээ эрт зарлах ахул хөрөнгийн биржийн тоглогч нар “стратегиа” урьдчилаад зэхчихэж болзошгүй гэж үзээд нууцалж байгаа гэх маягийн зүйл Д.Сугар дарга хэлсэн боловч тэр нь юу л бол? Мөнхүү гол хөзөр болоод байгаа нэрлэсэн үнийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр давхар хэлэлцэж байгаа юм.
Бэлтгэсэн Ж.Эрхэс, Б.Сүрэн

[дэлгэрэнгvй(more)...]

Үндэсний статистикийн газраас хэрэглээний үнийн улсын индекс энэ оны эхэнд өмнөх сарынхаас гурван хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.8 хувиар өссөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Он гарсаар инфляци, бэлэн мөнгөний нийлүүлэлт, иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ өссөнөөс гадна зээлийн хэмжээ ч нэмэгдээд байгаа аж. Монголбанкны мэдээлснээр бол мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцсээр дөрвөн их наяд 805 тэрбум болсон нь өмнөх сараасаа 125.5 тэрбум төгрөг буюу 2.7 хувь, харин өмнөх оны мөн үеийнхээс 1934.5 тэрбум төгрөг буюу 67.4 хувиар өсч, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 565.7 тэрбум болж өмнөх сараасаа 46 тэрбум буюу 8.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 214.9 тэрбум буюу 61.2 хувиар өссөн байна.

[дэлгэрэнгvй(more)...]

Монгол Улс дэлхийд данстай “Тавантолгой”-н нүүрсний ордоо ашиглаж, нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргахын 10 хувийг нь ард түмэндээ өгнө. Ерээд оны өмч хувьчлал шиг ягаан, ногоон тасалбар шиг өнгөтэй цаас хэвлэгдэж иргэдийн гар дээр очихгүй, энд тэндхийн хэдэн объектыг хувааж идэх эрх өгөхгүйгээрээ энэ хувьцаа ялгаатай. Үүнийг Монголын төр иргэдээ өмчтэй байх нэгэн зэрэг гарааг олгож буй хоёр дахь үйл явдал гэж нэрлэмээр. Малчин, ажилчин, жолооч, банкир эдийн засагч болон найман настай балчраас 80 настай буурай хүртэл хэнийг ч үл ялган энэ хувьцааг өгнө.

Хувьцааг эзэмшигч нь үндсэндээ хоёр хэлбэрээр ашиглах боломжтой. Хувьцаагаа зарж нэг удаа их мөнгө олох, эсвэл жил бүр ногдол ашиг хүртэх гэсэн хоёр янзаар үр шимийг нь үзэж болох юм. Манай хөрөнгийн бирж дээрх компаниуд төдийлөн ашигтай ажиллаж ногдол ашиг тараадаггүй болохоор иргэд үүнд тийм ч итгэлтэй байдаггүй юм билээ. Харин сүүлийн үед үнэ өсөхийг нь хүлээж, зарах сонирхолтой хувьцаа эзэмшигчид олшрох болжээ. Юутай ч монголчууд хүссэн хүсээгүй хөрөнгийн захын тухайд мэдлэгтэй болох шаардлага тулгарч байна. Их хөрөнгийн эзэд болсноор хувьцаагаа зарах уу, хадгалах уу гэсэн сонголтын өмнө ирж байна.

Брокер, дилерийн компани одоо л танд хэрэгтэй
Хувьцааг арилжаанд оруулахад зуучлагч байгууллага маш чухал. Энэ нь их хувьчлалаас болоод нэр хүнд шалан доогуур навс унасан брокер дилерийн компаниуд. Хувьцаа эзэмшигч тэдгээрээр дамжуулж Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-д нэрийн дансаа нээлгэснээр арилжаанд оролцох эрхтэй болно. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 48 брокер дилерийн компани байна. Гэхдээ өнөө уулын мод урттай богинотой гэгчлэн тэдний дунд сайн нь ч бий, муу нь ч бий. Найдвартай компани л байхгүй бол таны өмнөөс зараад хувьцааг чинь дамлачих эрсдэл гарахыг үгүйсгэх аргагүй. Өмнө нь ийм алдаа завхрал гарч байсныг бид бүхэн мэднэ, тиймдээ ч өнгөрсөн түүхийн алдааг дахин давтахгүй байхын тулд бас нэгэн анхаарах зүйл энэ юм.

Брокер, дилерийн компаниудын нэгдсэн мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн вэб сайтаас авч болно. Таныг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй брокер дилерийн компани таны өмнөөс бүхнийг хийх, танд хэрэгтэй бүх мэдээллийг хүргэдэг байх ёстой. Та аль нэгэн брокер дилерийн компаниар үйлчлүүлэхээр сонгохдоо урьдчилж сайн танилцаж, танд хэдэн хувийн шимтгэлээр үйлчлэх, танд ямар мэдээллийг гаргаж өгөх бололцоотой вэ гэдгийг судлаарай. Арилжааны шимтгэл гэдэг нь танд хувьцаа авч өгөх болон таны хувьцааг зарж өгөх бүрт тухайн мөнгөн дүнгээс авах шимтгэл юм. Жишээлбэл, танд гурван сая төгрөгийн үнийн дүн бүхий ямар нэгэн хувьцаа авч өгөхөд үүний дөрөв хүртэлх хувийг шимтгэл болгож авна. Шимтгэлийн дүнг тухайн компани өөрөө тогтоодог. Ерөнхийдөө брокер дилерийн компаниудын шимтгэлийн дундаж үнэ хоёр хувь гэсэн ханштай байна. Харин шимтгэлийн хамгийн дээд үнэ дөрвөн хувь гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоож хязгаарласан байдаг юм билээ. Түүнчлэн таны хүссэнээр хувьцааг чинь зарвал мөн л үнийн дүнгээс шимтгэлийн хураамж авна. Арилжаа хийгдсэний дараа таны хувьцаа эсвэл мөнгө ҮЦТТТХТ дэх таны нэрийн дансанд орох болно.

Данс нээлгэхэд нэг өдөр л шаардагдана
ҮЦТТТХТ-д данс нээх ажлыг таны сонгосон брокер дилерийн компани хийнэ. Данс нээлгэхдээ иргэний үнэмлэхтэй байхад л болно. Харин энэ нь тодорхой хэмжээний үнэтэй ба энэ үнийг тухайн компани өөрөө тогтоодог. Мөн нэрийн данс нээлгэх гэрээ байгуулахад гарын үсгийн баталгаажилт заавал хийлгэсэн байх шаардлагатай. Нотариатч энэ баталгааг 1500 төгрөгөөр хийж байна. Гэрээ байгуулсны дараа танд ҮЦТТТХТ дэх дансны дугаар өгнө. Гэрээ байгуулахад нэг их хугацаа шаардагдахгүй ба брокер дилерийн компани ҮЦТТТХТ-д очиж таны материалыг хүргэснээр нэг өдрийн дотор л таны нэрийн данс нээгдэх болно. Энэ дансаараа дамжуулан өөр бусад компанийн хувьцаа авч болох юм. Хэрвээ хөрөнгийн биржээс хувьцаа авахыг хүсвэл та нэрийн дансандаа мөнгө байршуулах ёстой. Энэ мөнгийг нэр бүхий дөрвөн банкаар шилжүүлснээр брокер дилерийн компани таны захиалгаар хувьцаа худалдан авах юм. Хэрвээ та хүсвэл брокер дилерийн компанидаа хандан нэрийн дансан дахь мөнгөн үлдэгдэл болон хувьцааны мэдээллийг онлайнаар үзэж болно.
Одоогийн байдлаар 500 мянга орчим хүний нэрийн данс бий. Мөн тэдгээр нэрийн дансанд ягаан, ногоон тасалбарын үр дүн болсон хувьцаанууд ч бий. Иргэд энд данстай байна уу, хувьцаатай юу гэдгээ шалгуулахын тулд иргэний үнэмлэхтэйгээ Хөрөнгийн биржийн нэгдүгээр давхарт байрлах ҮЦТТТХТ-ийн Олон нийттэй харилцах албаар үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй....

[дэлгэрэнгvй(more)...]

Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралджээ. Хуралдаанаар ТУЗ-ийн дэд даргаар ТУЗ-ийн гишүүн Петер Морроуг томилох шийдвэр гаргасан байна. Мөн ТУЗ-ын дэргэд Аудит, Засаглал урамшуулал хариуцсан дэд хороог энэ үеэр тус тус байгуулжээ. Хороод дараах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна.
Үүнд, Аудитын хорооны даргаар ТУЗ-ийн гишүүн Ө.Ганзориг, гишүүнээр ТУЗ-ийн гишүүн О.Сайнжаргал, Л.Болормаа, Засаглал, урамшуулал хариуцсан хорооны даргаар Др.Штефан Ханзэлманн, гишүүнээр ТУЗ-ийн гишүүн Н.Цогт, Жорж Тэйлор нарыг тус тус томилжээ.
Ноён Петер Морроу Монголын банк, санхүүгийн салбарт хэдийнэ танил болсон эрхэм. Хөдөө орон нутагт хамгийн их салбартай ХААН банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр одоо ч тус банкинд зөвлөхөөр ажилладаг. Харин энэ эрхэм өчигдрөөс эхлэн Хөрөнгийн биржийн ТУЗ-д нөлөө бүхий албан тушаалыг хаших болсон нь анхаарал татаж байна. Монголын санхүүгийн салбарын хөрөнгийн захыг хөгжүүлэхэд банкир хүн оролцох болсныг зарим хүн таашаахгүй байгаа сураг ч байна....

[дэлгэрэнгvй(more)...]

 5 дах хичээлээрээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэ хичээлээр хєрєнгє оруулагч болон хадгаламж нээлгэх гэж буй хїн бїрийн хамгийн тїрїїнд сонирходог асуулдалд хариу єгєх дїрмийг(72) заах болноо.

Хєрєнгє оруулагчид, хадгаламж нээлгэгчдийн сонирхол татдаг нэг асуудал нь хэдийн хугацааны дараа анхны оруулсан хєрєнгє(хадгалуулсан мєнгє) 2 дахин єсєх вэ? гэсэн асуулт байдаг. їїнд мэдээж хєрєнгє оруулалтын єгєєж буюу хїї хамгийн чухал юм. Їїнийг бид 72-н дїрмээр амархан мэдэж болно. 72-н дїрэм нь дараах байдлаар илэрхийлэгдэнэ. Тодорхой нэг хїїгийн тївшинд анхны хийсэн хадгаламж 2 дахин єсєх хугацааг олохдоо 72-г хїїгийн хуьвд хуваана. Гарсан їр дїн нь хадгаламж(хєрєнгє оруулалт) хоёр дахин єсєх жил (улирал, сар) -ийн тоо байдаг.

Жишээ:  Дорж 500.000 тєгргийн жилийн 15% хїїтэй хадгаламж нээлгэсэн.
 72-н дїрэм:        72 / 15% хїї = 4.8 жилийн дараа 1.000.000 тєгрєгтэй болно.

мєн хугацааг илїї нарийвчлалтай гаргахын тулд 69н дїрмийг хэргэлдэг.
 69-н дїрэм:        (0.35+69) / 15% хїї = 4.6 жилийн дараа 1.000.000 тєгрєгтэй болно.

[дэлгэрэнгvй(more)...]

Монгол Улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 300 сая ам. долларын Европын дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийнхөө хүрээнд олон улсын санхүүгийн зах зээл дээр нийт 175 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа. Үүнээс 150 сая ам.долларын бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 8.5 хувийн хүүтэй ба 25 сая ам.долларын бонд нь хоёрдогч өглөг хэлбэрээр, 5 жилийн хугацаатай гаргасан мөн л Монголын анхны бонд боллоо.

ХХБ анх 2007 онд олон улсын санхүүгийн зах зээлд 75 сая ам.долларын бондыг жилийн 8.625 хувийн хүүтэй гаргаж, 2010 оны 1 дүгээр сард бүрэн төлснөөрөө олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, Монгол Улсыг дэлхийн санхүүгийн зах зээл дээр баттай таниулсан билээ. Тиймээс ч энэ удаа бондын хэмжээгээ даруй 100 сая ам. доллараар нэмэгдүүлж, хүүгээ бууруулж чадсан нь Монгол Улсаас хамгийн анхны бонд гаргасан аж ахуйн нэгж, үүнийгээ дахин баталгаажуулсан онцгой үйл явдал боллоо.

Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс ХХБ-ны бондыг худалдан авах захиалгын дүн банкнаас санал болгосон хэмжээнээс даруй 3 дахин их байсан нь ХХБ-ны санхүүгийн тогтвортой сайн үзүүлэлтүүд, зах зээлд эзлэх байр суурь, олон улсын нэр хүнд болон удирдлагын зохистой ажиллагаанд олон улс итгэл үзүүлж байгаа хэрэг юм. ХХБ-ны 2 дахь удаа гаргасан энэхүү бондын нийт 69 хөрөнгө оруулагчдын 42 хувь нь дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 25 хувь нь дэлхийн томоохон банкууд, 18 хувь нь хөрөнгө оруулалтын сангууд, үлдсэн 11 хувийг нь бусад санхүүгийн байгууллагууд бүрдүүлсэн байна. Газар зүйн байрлалын хувьд хөрөнгө оруулагчдын 50 хувь нь Азиас, 50 хувь нь Европ болон Америкийн хөрөнгө оруулагчид байлаа. Тус бонд нь Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан ба ING банк бондын андеррайтер болон зохион байгуулагчаар ажилласан байна.

ХХБ анхны хоёрдогч өглөгийн бонд гаргасан нь тус банкны өөрийн хөрөнгийг даруй 50 хувиар нэмэгдүүлж, улмаар нэг зээлдэгчид олгож болох зээлийн хэмжээгээ эрс өсгөж, харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд оруулах өөрийн хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Ийнхүү ХХБ үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн дээр 2 дахь удаагаа бонд гаргаж байгаа энэ баярт үйл явдал нь ХХБ-ны болон Монгол Улсын нэр хүндийг Олон улсын зах зээл дээр илүү тод томруунаар таниулсан төдийгүй, дэлхийн тавцанд хөл тавих Монголын олон компаниудад урам, итгэл, томоохон боломжийг нээж өглөө....

[дэлгэрэнгvй(more)...]

Монголбанкны ерөнхийлөгч, захирлууд өнөөдөр бизнесийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт уулзалт зохион байгууллаа. Хэлэлцүүлэг үндсэндээ банкны зээлийн хүүг тойрсон асуудлаар өрнөсөн. Нээлтийн үгийг Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж тавьсан бол “Зээлийн хүү бууруулах арга зам хувийн хэвшлийн байр суурь” илтгэлийг Ажил олгогч эздийн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн Х.Ганбаатар тавив. Дараа нь Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэл чиглэлийн төсөл”-ийг бизнесийнхэнд танилцуулсан.

Зээлийн хүү хэт өндөр байгаа асуудлаар бизнес эрхлэгчид ярьж, Төв банкийг бодлогын хүүгээ бууруулахыг хүсч байлаа. Тухайлбал, барилгын салбарыг төлөөлж ирсэн “Атимос” компанийн гүйцэтгэх захирал Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаагүй 600 гаруй барилга, 70 ам метрээс дээш хэмжээтэй орон сууц 3000 ширхэг байгааг дурдаад “Хэрвээ банкны хүү буурвал худалдан авагчид байр худалдаж авна, мөн тухайн барилгын компанид ч дарамт бага байна” гэв. Харин “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Монголоос жилд 7000 кг ноолуур гардаг, энэ бүх ноолуурыг авахад 350 их наяд төгрөг хэрэгтэй байна” гээд экспортын компаниа дэмжиж ийм хэмжээний мөнгө гаргаж өгөхийг Монголбанкнаас хүссэн юм.
Хүүг бууруулахад зөвхөн Төв банк биш бусад УИХ, Засгийн газрын бодлого хэрэгтэй байгааг хэлж, энэ талаар дорвитой ажил хийхээ илэрхийллээ.
эх сурвалж: http://www.news.mn/
...

[дэлгэрэнгvй(more)...]

Хөрөнгийн Зах Зээлийн Хөгжлийн Холбооноос долоо хоног бүрийн Бямба гариг бүр зохион байгуулж буй Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт амжилттай явагдсаар байна.
Иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготойгоор 9-р сараас явагдаж эхэлсэн энэхүү сургалтыг иргэд, олон нийт ихээхэн сонирхож, идэвхитэй хамрагдаж байна. Үүний илрэл нь нийт 6 удаагийн сургалтад 200 гаруй хүн хамрагдаад байгаа явдал юм.

Энэхүү сургалтын ач холбогдол нь МУ-ын Засгийн газраас стартегийн орд газруудын үр шимийг иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх замаар хүртээх гэж буй энэ цаг үед зохион байгуулагдаж байгаад оршиж байна. Учир нь иргэд хувьцаа болон хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй болсноор өөрт ногдсон үр шимийг зүй ёсоор нь хүртэж, ашиглах мэдлэг боловсролтой болох юм.

Сургалт нь нэг өдрийн хөтөлбөртэй бөгөөд 5 үндсэн хичээлийн хүрээнд явагдаж байна. Үүнд:

- Хөрөнгө оруулалт гэж юу вэ
- Хөрөнгийн зах зээлийн бүтэц, оролцогчид
- Хувьцаа бонд, түүний үндсэн ойлголт
- Хувьцааны шинжилгээ
- Портфолио буюу үнэт цаасны багц бүрдүүлэлт

Иргэд та бүхэн энэхүү сургалтад хамрагдахийг хүсвэл доорхи хаягаар бүртгүүлэх юм байна. Нэг удаагийн сургалтад 40 хүн хамрагдах боломжтой.

Утас: 70112845, 323411
И-мэйл: surgalt.smda@gmail.com

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө 27/1, БиДиСЕК ХК-ийн байр. /Орчлон дунд сургуулийн замын урд/

[дэлгэрэнгvй(more)...]

Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хэрэгжүүлж буй Засгийн газрын  “4000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Сангийн яам  Монголбанкинд  30  тэрбум төгрөгийн бонд арилжаалан орон сууцны зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, 2306 төрийн албан хаагчийн зээлийн материалыг судалж, 1509 төрийн албан хаагчийн 51.4 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлээд байна.  Одоогийн байдлаар хөтөлбөрийн явц  65,4 хувьтай хэрэгжиж байгаа ажээ.

Орон сууцны санхүүжилтийн корпораци нь тав дахь ээлжийн 20 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрийг төвлөрүүлэн барилгын компаниудад орон сууцны төлбөрийг  үргэлжүүлэн шилжүүлж эхэллээ. Ойрын хугацаанд Сангийн яамнаас 30 тэрбум төгрөгийн бондыг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалхаар төлөвлөөд байгаа юм байна.
www.news.mn

[дэлгэрэнгvй(more)...]

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих