Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Хувьцаа
Хувьцаа гэдэг нь та тухайн компанид хөрөнгө оруулан, оруулсан хөрөнгийн хэмжээгээр эрх эдлэхийг гэрчилсэн эзэмшлийн эрх бүхий үнэт цаас юм. Хувьцаа худалдан авснаар компанийн үйл ажиллагаанаас ноогдол ашиг хүртэх, мэдээлэл авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцон саналаа өгөх зэрэг хувьцаа эзэмшигчийн хуульд заасан олон эрхийг эдлэх боломжтой.
Хувьцааны үнийн өөрчлөлт нь тухайн компанийн үйл ажиллагаа болон ирээдүй хэр байгаа болон ноогдол ашиг хуваарилж байгаа байдал зэргээс шууд хамаардаг. Хувьцааны зах зээлийн үнэ хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ ямар байгааг илэрхийлдэг тул хувьцаа гаргагч этгээд “хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөж арвижуулах явдал”-ыг үндсэн зорилгоо болгодог юм. Хувьцааны үнэ өсөх тусам компанийн нэр хүнд өсөж, унах тусам нэр хүнд нь унадаг.

Хувьцааны ноогдол ашиг:
Компани нь тухайн жилийн үйл ажиллагаанаас хуримтлуулсан ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг олгох эсэхийг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийддэг. Компани тухайн жилд ашиг багатай ажилласан бол ноогдол ашиг тараахгүй байх, мөн ашигтай ажилласан боловч компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх зорилгоор ноогдол ашиг тараахгүй байхаар хувь нийлүүлэгчдийн хурлаараа шийдэх эрх нээлттэй. Ногдол ашгийг ҮЦТТТХТ болон харилцагч брокерын компаниар эсвэл өөрийн компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ тарааж болдог

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих