Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

АНУ-ын тэрбумтан Жорж Сорос Унгарт төржээ. Түүний эцэг нь эсперанто хэл дээр зохиол бүтээлээ туурвидаг байсан ба хүүгээ хэлд орохоос нь энэ хэлээрээ ярьж сургасан нь, хожим нь хүүгийнхээ дэлхийн ядууст их тус хүргэх замыг нь бэлдэж байна гэж төсөөлөөгүй ч байсан байж болох. Дзлхийн хоёрдугаар дайн эхлэн немцүүд Унгарыг эзлэх үед, хар зах дээр доллар хулгайгаар зарж ходоодоо борлуулдаг байсан арван дөрөвтэй хүүг, ихэнх жүүдүүдийг залхаан цээрлүүлж байсан гунигт хувь заяа хүлээж байжээ. Гэвч өвөг эцэг нь германчуудад үйлчилж байсны учир тэдний гэр бүлийнхэн аврагдсан гэнэ.
Одоо таван хүүхдийн эцэг энэ хүн анх 1946 онд барууны нэгэн оронд эсперанто хэлний олон улсын хуралд оролцох завшаанаа ашиглан, коммунизмын даран­гуйлалд бидний нэгэн адил шаналж байсан төрөлх Унгар орноосоо оргон зайлжээ. Ингэж Англид дүрвэсэн тэрээр, тэндээ эдийн засгийн боловсрол зэмшин, арван жилийн дараа 1956 онд АНУ-д албан ёсоор цагаачилснаар бизнесийн ертөнцөд амжилттай хөл тавьсан байна.
Банкны бизнесээр мэргэшсэн тэрбээр, мөнгөний ханш хаана унаж. хаана өсөхийг чухамхүү Болгарын Вангагаас илүү урьдчилан мэдэрдэг байсан ба үүнийхээ үр дүнд орон, орны банкны хувьцааг хэрэгтэй үед нь худалдан авч, буцаан зарсаар, арван жилийн дотор мөнгөө 4000 хувиар өсгөж чадсан гэдэг. Зөвхөн 1992 онд Английн фунт стерлингийн ханшны уналтаас ганцхан жилийн дотор 15 тэрбум долларын ашиг унагаж байжээ.
Ийнхүү банкны хувьцаагаар тоглон баяжсан түүнийг 1997 онд Азийн банкны хямралын үеэр Малайзийн рингитийн ханш хэд дахин унагах операцийг гардан хийсэн гэж харддаг нь ч оргүй зүйл бас биш бололтой. 1988 онд Францын ихэнх банкны хувьцааг монопольдон авсан гэж буруутгагдан шүүхээс хоёр сая доллараар торгуулж явсан тэрээр, одоо олон оронд өөрийн банк, санхүүгийн бизнесийг үнэхээр цэцэглүүлж чадаж байна. Жагсаалтанд долоон тэрбумын хөрөнгөтэй ноён Соросын нэр нилээд хойгуур (57-д) бичигддэг ч, энэрэнгүй үйлстний жагсаалтыг дэлхийд байнга тэргүүлж ирсэн асар их буянтан гэдэгтэй маргах хүн байхгүй билээ.
Жүүд үндэстнүүд түүнийг Израиль улсыг дэмждэггүй гэж байнга буруутгадаг юм билээ. Гэхдээ коммунист дэглэмийг үзэн яддагаар алдартай тэрээр, хуучин ЗХУ-ын харьяанд байсан бараг бүх улсуудад манай улсад байгаагийн ижил Соросын сан- ийн салбар болох нээлтгэй нийгэмлэгүүдээ байгуулж, санхүүжүүлэн, миний ижил олон аавын үр хүүхдүүдэд боловсрол олоход нь сэтгэл харамгүй тусалж байна. Тэрээр мөн төрөлх эх орон Унгарын нийслэл Будапештэд төвтэй Төв Европын Их сургуулийг жил бүр 250 сая доллараар ивээн тэтгэдэг гэнэлээ.
Ардчиллыг хэзээнээс байнга дэмждэгээрээ аддартай тэрбээр өөрийн сангаа дэлхийн жар гаруй оронд байгуулж, бизнесээс олсон мөнгөө ийнхүү тэрбум тэрбумаар нь зарцуулдаг өгөөмөр нэгэн билээ. Ноён Сорос өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсдог зарчимтай хүн аж. Олон улсын алан хядагчидтай хийж буй АНУ-ын засаг захиргааны дайнч бодлоготой санал нийлдэггүй учраас, тэрээр өнгөрсөн жил ерөнхийлөгч Бушийг хоёр дахь удаагийн сонгуульд нь ялуулахгүйн гөлөө хувиасаа 24 сая доллар зарж байсан гэлцдэг.
“Ганцаараа идсэн гахай таргалдаггүй, олуулаа идсэн оготно турж үхдэггүй” гэж өвөг дэээдсүүд маань сургадаг билээ. Дэлхийн тэрбумтан Сорос хэмээх энэ буянтны хөрөнгө, түмэн олны төлөө үйлдэж буй өгөөмөр үйлсийнхээ ач ивээлээр хэзээ ч дундрахгүй нь лавтай.
Та хувьцаанд анхааралаа хандуулах цаг нь боллоо.
Жорж Сорос банкны хувьцаагаар баяжсан
Варрен Буффет: Би баян болно гэдгээ цаг ямагт мэддэг байсан.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих