Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Мєнгєний цаг хугацааны vнэ цэнэ
Леонардо да Винчи "Венера"-г дєнгєж бvтээгээд байсан цаг vед нь тvvнийг 22 сая доллароор худалдан авах хvн олдохгvй л байсан болов уу. Харин цаг хугацаа єнгєрєхийн хэрээр урлагийн бvтээл, хєрєнгє мєнгєний vнэ єссєєр байдаг нь тодорхой. энэ бvхний шалтгаан нь цаг хугацаа, хvv хоёр юм. Иймээс цаг хугацаа vнэ цэнэтэй байдаг гэж тодорхойлж болно. Єнєєдрийн 1000 тєгрєг сарын дараах 1000 тєгрєгєєс илvv vнэ цэнэтэй.

1. Єнєєдєр 1000т банкинд хийвэл сарын дараа /1% хvv/ 1010 тєгрєг болж єсєх боломжтой.
2. Инфляцийн нєлєєгєєр єнєєдрийн 1000т сарын дараах 1000 тєгрєгнєєс худалан авах чадвар єндєр байдаг.
3. Єнєєдрийн хэрэглээгээ ирээдvйнхээс илvvд vздэг.

дээрх жишээнvvд нь мєнгєнд цаг хугацааны vнэ цэнэ байдаг гэдгийг харуулж байна.

Санхvvгийн шийдвэр гаргалтууд, хувьцаа бондын vнэлгээ хийхэд мєнгєний цаг хугацааны vнэ цэнийн тухай ойлголтыг хэргэлдэг юм.

Мєнгєний ирээдvйн vнэ цэнэ  

Ирээдvйн vнэ цэнэ гэдэг бол хугацааны ямар нэг агшин дахь мєнгєний, тодорхой хугацааны дараах їнэ цэнэ юм. Мєнгєний їнэ цэнийн тооцоололтод їндсэн тєлбєр, хїїгийг хїї гэсэн ойлголтууд гарч ирдэг. Їндсэн тєлбєр бол хїї бодох суурь юм.

Жишээ нь: 10000 тєгрєг жилийн 24% хїїтэй 3 жилийн хугацаатай хадгаламжинд хийсэн.

Ирээдїйн їнэ цэнэ(FV)= 10000*( (1+24%)* (1+24%)* (1+24%))=19066.24

                                       ( (1+24%)* (1+24%)* (1+24%)) = (1+24%)^3

Єнєєгийн їнэ цэнэ.

Єнєєгийн їнэ цэнэ бол тодорхой хугацааны дараах мєнгєний єнєєдрийн їнэ юм. Єєрєєр хэлбэл тодорхой хугацааны дараах мєнгєний їнэ цэнийг цаг хугацааны хувьд урагшлуулан авчирч тооцож байгаа явдал юм. Єнєєдрийн 1 тєгрєг тодорхой хугацааны дараах 1 тєгрєгєєс илїї їнэ цэнэтэй гэсэн зарчим дээр тулгуурлана. Єнєєгийн їнэ цэнийг ирээдїйн мєнгєний урсгалд  хорогдуулалт хийх замаар тооцох ба энэ нь ирээдїйн їнэ цэнийг тооцохын яг эсрэг їзэгдэл юм.

Жишээ нь: Доржид найз нь тїїнээс єнєєдєр тодорхой хэмжээний мєнгє зээлээд жилийн дараа 100000 тєгрєг болгоод єгєх болзлыг санал болгожээ. Дорж мєнгєє хадгаламжинд хийвэл жилийн хїї нь 20% байна. Хэдэн тєгрєг найздаа зээлдїїлэх боломжтой вэ?

Єнєєгийн їнэ цэнэ(PV)=100000*(1/(1+20%)^1)=83333.33


Lesson2: Єгєєж ба Эрсдэл
Lesson 3: Эрсдлийг тооцох аргууд 

Lesson4: Бондын vнэлгээ хийх
Lesson5: Сонирхолтой сэдэв(72-н дїрэм)  

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих