Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Yнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ?
Та vнэт цаас (бонд, хувьцаа г.м.) худалдан авахын тулд юуны ємнє Тєлбєр тооцоо тєвлєрсєн хадгаламжийн тєв(YЦТТТХТ) дээр данстай байх ёстой. Хэрвээ та ямар нэг компанийн хувьцааг эзэмшдэг бол таны данс энэ тєв дээр байгаа. Харин анх удаагаа vнэт цаас худалдан авах гэж байгаа бол шинээр данс нээлгэнэ. Данс нээлгэхийн тулд аль нэг Брокер дилерийн компанийг сонгон зуучлуулах бєгєєд таны иргэний vнэмлэх байхад л хангалттай. Дараа нь та дансаа нээлгэсэн Брокер дилерийн компанидаа худалдан авахаар сонирхож байгаа хувьцаа, эсвэл бондоо захиалах бєгєєд дансандаа мєнгєє байршуулснаар та хvссэн vнэт цаасаа худалдан авна. Мэдээж та єєрийн эзэмшиж байгаа vнэт цаасаа эргvvлж худалдаад мєнгєє авч болно. Єнєєдрийн байдлаар брокер дилерийн vйл ажиллагаа явуулж байгаа 47 компани бий.

Данс нээх

ҮЦТТТХТөв нь харилцагч байгууллага болох Брокер, дилерийн компаниудын нийт харилцагчдын дансан дахь үнэт цаас болон мөнгөн хөрөнгийг хадгалан, өмчлөх эрхийн шилжилт болон төлбөр тооцоог нь гүйцэтгэдэг 100% төрийн өмчит байгууллага юм.

Данс нээлгэх хэлбэр
1. ХОЭБ-ийн данс нээлгэх (Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг)
2. Холболтын данс
3. Шинэ данс

ХОЭБ-ээр данс нээлгэх
1991-1994 онд Засгийн газраас олгосон 7000 төгрөгний ХОЭБ-ээр хувьцаа эзэмшдэг иргэд данс нээлгэн арилжаанд орох боломжтой. Энэ дансыг нээлгэхэд иргэний үнэмлэхээс гадна хувьцааны бичигтэйгээ ирэх шаардлагатай.

Холболтын данс
Холболтын данс гэж харилцагч нь нэг үндсэн данстай байхаас гадна өөр брокер дилерийн компаниар үйлчлүүлэх тохиолдолд нээлгэх дансыг хэлдэг. Та 2 өөр Брокер, дилерийн компани дээр данс нээлгэж, аль хүссэн БДК-иараа үйлчлүүлэх боловч угтаа энэ нь таны нэр дээрх данс ҮЦТТТХТөв дээр ганц байх юм.

Шинэ данс
Харилцагч та урьд нь данс огт нээлгэж байгаагүй бол үнэт цаасны арилжаанд оролцохын тулд шинэ данс нээлгэнэ.

Данс нээхэд бүрдүүлэх баримт /Иргэн/
Хүчинтэй хугацаа нь дуусаагүй иргэний үнэмлэх
Гарын үсгийн баталгаа /нотариатаар баталгаажуулсан байна эсвэл ҮЦТТТХТөвд өөрийн биеэр аваачиж өгнө/. Насанд хүрээгүй хүүхдэд данс нээлгэх бол хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг/эх-ийн иргэний үнэмлэх шаардлагатай.

Yvний дараа яах ёстойг Брокер дилерийн компани танд зааварлах болно.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих