Хувьцааны їнэлгээ хийх анхны ойлголт
Хувьцаа ãýäýã нь та тухайн компанид õóãàöààã¿éãýýð хөрөнгө оруулалт хийж оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээхийг гэрчилсэн áàðèìò бичиг юм. Хувьцаа худалдан авснаар тухайн компанийн үйл ажиллагааны ашгаас ноогдол ашиг хүртэх, компаний хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоõ á¿ðýí эрхтэй болох ба хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааны ханшийн өөрчлөлтөөс ашиг олох боломжтой.
Хувьцааны төрөл:
Энгийн хувьцаа: Хуралд оролцож санал өгөх, компани ногдол ашиг хуваарилах үед ногдол ашиг авах эрхтэй
Давуу эрхийн хувьцаа: Санал өгөх эрхгүй, тогтоосон ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж авах эрхтэй
Хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь:
Хувийн эзэмшил бий болгох
Ногдол ашиг хүртэх
Хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг/алдагдал олох
Компанийн үйл ажиллагаанд оролцох
Хувьцаа эзэмшигчийн эрх
Хувьцаа эзэмшигч нь нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг өөрийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тодорхой нөхцөлөөр тэргүүн ээлжинд худалдан авах; 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
Компанийн 10 болон түүнээс дээш хувийг хувьцаа эзэмшиж байвал та компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхийг эдэлнэ.
Хувьцаа эзэмшигчийн үүрэг
Компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг худалдан авсан этгээд уг үнэт цаасыг худалдан авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Санхүү Зохицуулах Хороонд мэдэгдэх үүрэгтэй.
Хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг.
Хувьцааны өгөөж /Ногдол ашиг/
Ногдол ашиг гэдэг нь жил бүрийн ашгийн хуваарилалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг. Ногдол ашиг нь хувьцааны өгөөж юм.
Хувьцаанаас хүртэх ногдол ашгийн өгөөжийг тооцох:
Ногдол ашиг/хаалтын ханш*100=Ногдол ашгийн өгөөж
Ханшийн зөрүүний ашиг/алдагдал
Хувьцааны хоёрдогч зах зээлийн үед янз бүрийн хүчин зүйлээс хамаарч хувьцааны үнэ үргэлж дээш доошоо хэлбэлзэж байдаг байна. Энэ хэлбэлзлийг хөрөнгө оруулагч ажиглаж хямд үнээр авсан хувьцаагаа үнэ өсөх үед нь худалдаж ханшийн зөрүүнээс ашиг олдог гэсэн үг юм.
Хувьцааны ханшид нөлөөлдөг хүчин зүйлүүд:
Дотоод хүчин зүйл:
Компанийн удирдлага
Компанийн санхүүгийн чадавхи
Компанийн үйл ажиллагаа
Мэдээлэл
Гадаад хүчин зүйл:
Тухайн компанийн салбарын өсөлт
Эдийн засаг, инфляци
Гадаад улс орнуудын эдийн засгийн байдал
Зах зээлийн хандлага
Хувьцааны vнэлгээг жишээн дээр томъёо хэрэглэн хийж нийтлэх болно....