G20 юаний ханшийг чангаруулахыг уриалав
Хөгжингүй 20 орны бүлэг /G20/ болон хөгжиж байгаа орнууд Хятадыг юаныхаа ханшийг илүү чангаруулах хэрэгтэй гэж уриалж байна. Пүрэв гаригт болсон Долоогийн бүлгийн уулзалтаар /G7/ Хятадын юаний ханшний асуудлыг яриагүй гэж Япон мэдэгдсэн. Япон улс Хятадын юаний ханшийг чангалах тухай асуудлаар шахалт үзүүлэх талаар болгоомжтой байр суурь баримталж байгаа аж.“Энэ асуудал бол АНУ, Хятадын хоёрын худалдааны хувьд том асуудал. Гэвч энэ сэдвийг 20-ийн бүлгийн уулзалтан дээр шууд гарган тавьж ярих нь зохисгүй гэж бид үзэж байна” гэж Японы Сангийн яамны сайд Naoto Kantold Вашингтонд Пүрэв гаригт болсон уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн. Харин долоогийн бүлгийн уулзалтын үеэр хөгжингүй орнуудын сангийн сайд нар Хятадын юаний асуудлын оронд Грекийн өрийн асуудлыг хэлэлцэхэд илүү цагаа зарцуулсан юм. Өнгөрсөн жил 20-ийн бүлгийн уулзалтыг эх орондоо зохион байгуулсан Өмнөд Солонгос Хятадыг худалдааны түншүүдтэйгээ, тэр дундаа АНУ-тай ойлголцоход туслах боломжтой гэж мэдэгдээд байна.