Дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өснө
Дэлхийн эдийн засаг 2010 онд 3.1 хувиар өсөх бололтой, гэсэн хэдий ч хямралтай холбоотой эрсдлүүд бүрэн арилаагүй байна гэж Дэлхийн банк үзэж байна. “Сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүдээс үзвэл дэлхийн эдийн засаг сэргэж байна. Хамгийн их хохирол учруулсан хүнд үе хойно үлдлээ.Гэхдээ ялалт ирлээ гэж зарлах эрт байна, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж магадгүй байгаа” гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Robert Zoellick Олон улсын валютын сангийн бодлогын зөвлөлийн хороонд үг хэлэхдээ хэлсэн байна. Эрсдлүүд гэдэгт зарим хөгжингүй орнуудын санхүүгийн байдал тогтвортой биш байгаа, хөгжиж байгаа зарим улсууд аж үйлдвэржсэн орнуудаас хамаараад санхүүгийн түгжигдмэл байдалд ороод байгаа гэж тэрбээр дурдсан.
2011 оны эдийн засгийн өсөлт 3.3 хувь хавьцаа байх болно. Ойролцоогоор 2.5-3.5 хувь байх бололтой гэж Дэлхийн банк тооцоолж байна. Дэлхийн банк удахгүй таван тэрбум ам.долларын хөрөнгө босгох эсэх тухай асуудлаар шийд гаргах гэж байна. Тайланд, Пакистан зэрэг орнуудад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төслүүдийн санхүүжилтийг зогсоохгүйн тулд нэмж хөрөнгө оруулалт цуглуулах шаардлага зайлшгүй байна гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Robert Zoellick мэдэгдлээ