Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Монголын Хөрөнгийн Биржийн сургалтын төвөөс үнэт цаасны зах зээл сонирхогчид, оюутан залуус, судлаачдад зориулан анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалтуудыг байнга зохион байгуулдаг билээ.
Энэхүү сургалтаар Үнэт цаасны зах зээлийн талаарх ойлголтуудыг онол, практик хослуулан СЗХ болон МХБ-ийн удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд хичээл заадаг юм.

2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтын 37 дахь удаагийн төгсөлт болж бөгөөд энэ удаагийн сургалтад хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох сонирхолтой 26 хүн хамрагдаж төгсөлтийн шалгалт амжилттай өгч сертификатаа гардаж авлаа.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих