Бирж нь макро эдийн засгийн хувьд маш чухал vvрэг гvйцэтгэж байна. Хєрєнгє оруулалтын механизмын гол элементийн нэг болсоор байна. Орчин vеийн хєрєнгийн зах зээлийн ємнєх vе, анхдагчид нь дундат зууны vеийн векселийн яармаг байв.
Векселийн байнгын зах зээл ХIII-ХIV зуунд vvссэн. Векселийн худалдаатай холбоотойгоор vнэт цаасны зах зээлд анхны оролцогчид хєрєнгийн
Векселийн байнгын зах зээл ХIII-ХIV зуунд vvссэн. Векселийн худалдаатай холбоотойгоор vнэт цаасны зах зээлд анхны оролцогчид хєрєнгийн
биржvvд vvсч тvvн дээр суурилсан таваарын болон векселийн хэлцлvvд хийгдэж эхэлжээ. Vнэт цаасны vйл ажиллагаа явагддаг анхны биржvvд ХVI зуунд Антверпен (1531 онд) болон Лион хотод байгуулагдсан гэж vздэг амой. Янз бvрийн нєхцєл байдлаас болж эдгээр биржvvд ХVI зууны хоёрдугаар хагасаас vйл ажиллагаагаа зогсоож байжээ. Орчин vеийн ойлголтоор авч vзвэл ХVI зууны эцсээр хєрєнгийн зах зээлийн vр хєврєл тавигджээ. Энэ vеэс тєрєєс vнэт цаас гаргах vйл ажиллагаа идэвхжиж, анхны хувь нийлvvлсэн компаниуд vvссэн байна. Анхны хувь нийлvvлсэн компаниуд ХVI-ХVII зуунд Англид vvссэн Москва, Левант, Балт, Ост-Инд хэмээх компаниуд болон Голландад vvссэн Нэгдсэн Ост-Инд хэмээх компанийг тооцдог. Англи, Голландад vvссэн худалдааны анхны компанийн хувьцаа нь тэдгээрийг байгуулсны дараа худалдах, худалдан авах гvйлгээний объект болсон юм. Гэвч XIX зууныг хvртэл хувь нийлvvлсэн компаниуд нь ховор байсан бєгєєд тэдгээрийн vнэт цаас хєрєнгийн эргэлтийн єчvvхэн хэсгийг хангаж байлаа. Vнэт цаасаар хийх vйл ажиллагааны ихэнх хэсэг нь тєрєєс гаргах vнэт цааст хамаарч байв. Тухайлбал, тєрийн єрийн худалдаа нь орчин vеийн хєрєнгийн бирж, хєрєнгє оруулалтын байгууллагуудыг vvсч хєгжихєд ихээхэн тус дєхєм vзvvлжээ. Єнєє vе хvртэл vйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хамгийн ахмад хєрєнгийн бирж бол Амстердамын бирж юм. Энэ бирж 1611 онд vvссэн. Амстердамын хєрєнгийн бирж 1913 он хvртэл янз бvрийн таваар, vнэт цаас худалддаг єргєн хvрээтэй (универсаль) vйл ажиллагаа явуулдаг бирж байв. Эл бирж дээр vнэт цаасны тєрєл бvрийн ажиллагаа, богино хугацаатай гvйлгээ, опцион, маржийн гvйлгээ явагддаг байжээ. Хувьцааны худалдааны хувьд бол зєвхєн удаан хугацааны туршид Голландын анхны хувь нийлvvлсэн "Нэгдсэн Ост-Инд" компанийн хувьцаа энэ бирж дээр байнга худалдагдаж ирсэн юм. Бусад хєрєнгийн vнэт зvйлсийн хувьд бол Голландын Засгийн газрын хийгээд Амстердамын засаг захиргаа болон Голландын бусад зарим хотын гаргасан єрийн бичиг худалдаалж иржээ. Амстердамын хєрєнгийн бирж дээр худалдаалагдсан хоёрдахь хувь нийлvvлсэн компанийн vнэт цаас бол "Вест Инд" хэмээх компанийх байв. ХVIII зуунд vнэт цаас гаргагчдын дотор "Ост-Инд" хэмээх компани, Ємнєд тэнгисийн компани, Английн банк, Европын улсуудын Засгийн газар орж байв. 1747 онд Амстердамын хєрєнгийн бирж дээр 44 vнэт цаасны ханш тогтсон байжээ. Цаг хугацааны хувьд дэлхийн хоёр дахь хєрєнгийн бирж Их Британийн зах зээлд vvсчээ. Англид vvссэн бирж нь дэлхийн анхны тєрєлжсєн хєрєнгийн бирж байв. 1773 онд санхvvгийн тєрєл бvрийн хэрэгслээр vйл ажиллагаа явуулдаг Лондонгийн брокерууд Сити дахь Жонатан кофейнд, Королевын биржийн дvvрэгт, Треднидл гудамжид уулзалтад зориулсан тусгай байранд цугларч, анхны хєрєнгийн бирж (Stоск Ехchange) нэртэй байгууллага vvсгэжээ. Биржийн гишvvнчлэлд бас Амстердамын хувьд ч эхлээд тооны хязгаарлалт тогтоогоогvй, хэн худалдаанд оролцохыг хvснэ тvvнийг єдєрт хэдэн мєнгє тєлєєд худалдаанд оролцохыг зєвшєєрч байжээ. Мєн тvvнчлэн Англид Ливерпульд (Даатгалын компанийн болон америкийн vнэт цаас гаргагчдын хувьцаа худалдахаар тєрєлжсєн), Манчестерт (тємєр замын болон нэхмэлийн vйлдвэрийн хувьцаа худалдахаар тєрєлжсєн), Глазгод (хєлєг онгоц vйлдвэрлэх болон хар тємєрлєгийн vйлдвэрийн хувьцаа худалдахаар тєрєлжсєн), Кардифт (олборлохаж vйлдвэрийн хувьцааг худалдахаар тєрєлжсєн) хєрєнгийн биржvvд vvссэн. Гэвч Английн хєрєнгийн зах зээлийн голлох тєв нь Лондон хот болсоор байв. XIX зууны эхээр дэлхийн санхvvгийн тєв Амстердам биш, харин Лондон хот болсон юм. Єнгєрсєн зууны дунд vеэс Лондонгийн хєрєнгийн бирж дээр худалдаалах vнэт цаасны vндсэн тєрєл нь тєрєєс гаргах єрийн бичиг болсон билээ. 1720 оноос XIX зууны дунд vе хvртэлх хугацаанд Англи улсад удаан хугацааны туршид хувь нийлvvлсэн компани байгуулахыгхуулиар хязгаарлажбайлаа. Энэ нь дараах нєхцєл байдалтай холбоотой юм. Хувь нийлvvлсэн компанийн давуу тал мэдэгдээд ирэхээр нууцаар байгуулж тэр нь яваандаа сvйрэлд орж эхэлсэн. 1708-1826 он хvртэл зєвхєн Английн банкл хувь нийлvvлсэн компанийн давуу талыг эдэлдэг, бусад банкууд нь тус тусын vйлдвэрийн газар, нєхєрлєлийн хэлбэрээр ажиллаж байв. Ийм байдал нь vнэт цаасны зах зээл дээр хувьцаа гаргахад саад учруулж байжээ. XIX зууны II хагасын эхээс л эл байдлыг халж, хувь нийлvvлсэн компаниуд томоохон vйлдвэр худалдаа эрхлэх нь зонхилох хэлбэр болсон байна. Vvнийг дагалдаж хувьцааны тєрєлжсєн зах зээл болох хєрєнгийн биржийн vvрэг мэдэгдэхvйц єсчээ. Франц улсад vнэт цаасны зах зээл дээр ажилладаг орчин vеийн мэргэжилтнvvдийн ємнєх vеийнхэн нь Дундад зууны мєнгє задлан солигчид байсан. Бvр 1304 онд 1V Филипп хаан тусгай зарлиг гаргаж мєнгє задлан солигч мэргэжлийг бий болгосон байна. Vvнийг Соиггайег с1е Сһапде гэж нэрлэж сvvлдээ энэ нэр богиносож СоигИег гэдэг нэр vvсчээ. 1639 оноос эдгээр мэргэжилтнvvдийг солилцооны тєлєєний хvн (Agents de Change) гэж нэрлэх болжээ. 1724 онд худалдааны зуучлагчдын хооронд хэлцэл хийхэд зориулсан тусгай байр барьсан байна. Энд солилцооны тєлєєний хvн хэлцэл хийдэг байв. Биржийн худалдааны орчин vеийн зарчимтай харьцуулахад тэдний vйл ажиллагаа нь vнэхээр чамлалттай бєгєєд биржийн худалдааны vнийн ил тод механизм болон vйл ажиллагааны журам байхгvй байжээ. Зєвхєн 1777 оноос vнэт цаасны худалдаанд зориулсан тєрєлжсєн талбай гаргасан бєгєєд vнийг нийтэд ил зарладаг дvрэм тогтоосон байна. 1801 онд Наполеон Парисын хєрєнгийн биржийн тусгай барилга барих тухай зарлиг гаргаж, 1826 онд тvvнийг барьж дууссан байна. ХVIII зуунд солилцооны тєлєєний хvн ажилладаг газар vндсэн vнэт цаас нь хувьцаа, ерийн бичиг биш, харин вексель байжээ. Гэвч 1840 он гэхэд Парисын хєрєнгийн бирж дээр 130 орчим єрийн болон хувь нийлvvлсэн vнэт цаас ханшпагдах болжээ. Иймэрхvv хувьслыг америк тивийн хєрєнгийн биржvvд туулжээ. Америк улсад анхны хєрєнгийн бирж 1754 онд Филадельф хотод vvсчээ. 1791 онд тэр нь нэлээд тєлєвшсєн байна. 1792 онд санхvvгийн хэрэгслvvдээр vйл ажиллагаа явуулдаг, худалдааны хэлцэл хийдэг Нью-Йоркийн 24 брокер Лондонгийн хамтран зvтгэгчдийг Нью-Йоркийн хєрєнгийн бирж байгуулах тухай "Саглагар модны доорх хэлэлцээрт" (Button wood Agreement) гарын vсэг зуржээ. Энэ хэлэл цээрийн vндсэн утга санаа нь хэлцлийг зєвхєн хєрєнгийн биржийн гишvvдийн хооронд хийх, шимтгэлийн ялгавартай хэмжээ тогтоох явдал байжээ. Шимтгэлийн ялгавартай хэмжээг зєвхєн 1975 онд халжээ. Нью-Йоркийн хєрєнгийн бирж дээрх худалдааны vндсэн объект нь Лондонгийнх шиг эхлээд Засгийн газрын єрийн бичиг, Иргэний дайны тєгсгєлийн дараа хувьцаа голлох байр эзлэх болсон байна. Нью-Йоркийн хєрєнгийн бирж шиг энэ дэлхийн эрдэмтэд, сэтгvvлчид, зохиолчдын анхаарлыг дорхноо татсан нэг ч байгууллага байхгvй билээ. Энэхvv байдал нь Америкийн нийгмийн хєгжилд XIX зууны II хагас XX зууны эхээр тvvний гvйцэтгэсэн асар их vvрэгтэй холбоотой ажээ. Тухайлбал, энд Вандербильт, Морган, Гарримэн, Рокфеллер нарын санхvvгийн асар том толгойлогчид бий болсон. Эдгээрийн зарим хэсэг нь одоо ч байна. Бирж нь макро эдийн засгийн хувьд маш чухал vvрэг гvйцэтгэж байна. Хєрєнгє оруулалтын механизмын гол элементийн нэг болсоор байна. ХIХ зуунд АНУ-д тємєр замын асар их сvлжээг бий болгосон нь Нью-Йоркийн хєрєнгийн биржтэй салшгvй холбоотой. Англо-Саксонийн орнууд дахь (АНУ, Их Британи) хєрєнгийн бирж нь Европ тивийн улсууд болон Япон улсынхыг бодвол тухайн орнуудын нийгэм эдийн засгийн хєгжлийн онцлогтои холбоотойгоор хєгжилд нь мэдэгдэхvйц vvрэг гvйцэтгэсэн байна. Энэ онцлог Японоос бусад оронд одоо ч хадгалагдаж байна. "Империализмын эрин vед" хєрєнгийн биржийн vvрэг унах тухай В.И.Лениний сэдэв нь зєвхєн Европ тивийн орнуудын, юуны урьд Герман улсын жишээн дээр томъёологдсон юм. Эдгээр орны эдийн засагт банкны нєлєє єсєн нэмэгдэхтэй холбоотойгоор биржийн vvрэг тухайн vед буурчээ. Англо-Саксонийн орнууд дахь хєрєнгийн биржийн vvрэг XX зууны эхээр буураагvй, цаашид ч багасаагvй юм. Барууны нийгмийн эдийн засгийн хєгжилд "Аугаа их зогсонги байдал" гэж нэрлэгдэж vлдсэн 1929-1933 оны дэлхийн эдийн засгийн хямрал эрс єєрчлєлтийн эргэлтийн шат болсон билээ. Хєрєнгийн зах зээл дэх зvй бусын vйлдлийн улмаас зарим орнууд дахь vйлдвэрлэл 50 хvртэл хувиар буурч, ажилгvйдлийн тєвшин 30 хувьд хvрсэн нь дэлхийн эдийн засаг дахь хvнд уналтын vндсэн шалтгааны нэг гэж vзэх vзэл єргєн дэлгэрсэн юм. 1929-1933 оны биржийн сvйрэл аймшигтай зvйл байв. Нью-Йоркийн хєрєнгийн биржийн хувьцааны нийт єртєг (капитализаци) хэдэн жилийн туршид хямралын ємнєх тєвшингээс 17 хувиар буюу 89 тэрбум доллараас 15 тэрбум доллар хvртэл унасан. Америкийн толгойлогч том корпорацийн хувьцааны ханш, тухайлбал, "Женерал электрик" компанийх 11 дахин, "Крайслер" компанийх 27 дахин, "Женерал моторс" компанийх 80 дахин унасан. Энэ vед vнэт цаасны vйлдвэр, улс орны санхvvгийн бvх салбар, олон нийтийн анхаарлыг татсан. Wall Street-ийн санхvvгийн хаягаар олон тооны зэмлэл сонсогдож, тvvний vйл ажиллагаа улс орны эдийн засагт гvнзгий хямралыг авчирсан юм. Энэ нь vнэт цаасны зах зээлийг тєрєєс зохицуулах бvхэл бvтэн тогтолцоог боловсруулжхэрэгжvvлэхэд хvргэсэн билээ. Дахин тэмдэглэхэд, АНУ-ын биржийн хямрал хамгийн их эвдэн сvйтгэх хэлбэрээр явагдсан юм. Гэхдээ 30-аад онд АНУ-д дэлхийд анх удаа салбаруудыг тєрєєс зохицуулах хатуу чанга, илvv нарийн, vр ашиг бvхий тогтолцоог бий болгож чадсан юм. Энэ vеэс хойш зарим улс орон бvрийг болон хэд хэдэн улсыг хамарсан хямралууд vе vе гарч байв. Харин 1987,1997 онд 1929 оныг санагдуулам хямрал зарим оронд vvсэв. Жишээлбэл, 1987 оны 10 дугаар сарын 18-нд Нью-Йоркийн хєрєнгийн биржийн Доу-Жонсын индекс 508.32 пунктээр буюу 22.5 хувиар унасан (1929 оны 10 дvгээр сарын 28-нд энэ vзvvлэлт анх 12.8 хувиар буурсан юм). Гэвч эдийн засгийн бодит секторт мэдэгдэхvйц нєлєє vзvvлээгvй учир зах зээл хурдан сэргэсэн. 1997 оны 10 дугаар сарын 27-ны єдрєєс дэлхийн томоохон хєрєнгийн биржvvд дээр хувьцааны vнэ огцом унаж, томоохон хувьцаа эзэмшигчид "шатав". 1997 оны 7 дугаар сараас Таиланд улсаас эхэлсэн энэ хямрал яваандаа Зvvн Ємнєд Азийн орнууд, Латин Америкийн ихэнх улс, Африк тивийн тал хэсэг, ОХУ-д хvрч газар авсан. Хамрах хvрээгээр vнэхээр єргєн байв. Гол нь vсрэнгvй хєгжилтэй орны vнэт цаасны зах зээлийг хамарсан. Дээрх бvс нутаг, улс оронд vнэт цаасны зах зээлийн зохицуулалт сайнгvйг , гадаад єрийн дарамт ихийг харуулав. АНУ-ын Vнэт цаасны тухай хуульд (1933 онд) томъёологдсон "Мэдээллийн нээлттэй" зарчим дэлхийн ихэнх орнуудын холбогдох эрхийн актад эдvгээ тусгалаа олжээ. Дэлхийн хєгжингvй бvх улс оронд, ялангуяа АНУ-д vнэт цаасны зах зээлийн зохицуулах байгууллага энэ зарчмыг хэлбэрэлтгvй мєрдєхийг шаардаж байна. Тvvгээр ч барахгvй зах зээлийг хир буртаггvй цэлмэг байлгах, хєрєнгє оруулагчдыг залилан мэхлэхгvй байх бололцоог хангах, бvр арилгаж чадахгvй юмаа гэхэд эрс багасгах шаардлагатай юм. Эдvгээ vнэт цаасны зах зээл нь макро эдийн засгийн vндсэн чиг vvргээ биелvvлж байна. Энэ чиг vvрэг зарим оронд улам бvр єсч байна. Хєрєнгийн зах зээлд хувьцаа болон єрийн бичгийн гvйцэтгэх vvрэг єєр єєр юм. Нэлээд оронд, ялангуяа Англо-Саксонийн орнуудад дайны дараах жилvvдэд санхvv-зээлийн тогтолцооны активт арилжааны банкны эзлэх хувийн жин буурсан, банкны бус байгууллагын, тугхайлбал, тэтгэврийн сан, хєрєнгє оруулалтын компанийн хувийн жин єссєн. Энэ vйл явцын нєгєє тал бол хєрєнгє оруулалтын санхvvжилтэд vнэт цаас гаргахын ач холбогдол єсєх явдал мєн. Энэхvv vйл явцыг секьюритизаци (Английн зесипйез) гэж тодорхойлсон болно. Ялангуяа секьюритизаци нь олон улсын хєрєнгийн зах зээл дээр тод илэрч байна. Хэрвээ 1970-аад онд хєгжиж байгаа орнуудын санхvvгийн лєєцийн ихэнх хэсэг банкны зээлээр хэрэгжиж байсан бол єрийн хямралын дараа 1980-аад оны эхээс санхvvгийн нєєцийн харьцаанд эрс єєрчлєлт орж, vнэт цаасны роль єсєх болов. 90-ээд оны эхээс хєгжиж байгаа орнууд дахь хувийн хєрєнгє оруулалтын 10 хувиас банкны зээл хэтрэхээ больжээ. Хєрєнгийн vнэт зvйлсийн худалдааг vндсэн зохион байгуулагч болох хєрєнгийн биржvvд мэдэгдэм єєрчлєгдєж ирэв. Биржийн тоо цєєрч, харин зарим оронд энэ vйл явцын vр дvнд зєвхєн нэг бирж (Англи, Австрали, Франц, Германд vvнтэй тєстэй) vйлчилж байна. 1920-иод оны vед АНУ-д 30 хєрєнгийн бир-ж байсан бол єнєє vед тэдгээрийн 7 нь л vлджээ. Асар том єєрчлєлтvvд биржийн худалдааны орчныг єєрчиллєє. 1980-аад оны эхэнд хvртэл байсан уламжлалт худалдаа компьютерийн техникийг ашиглаж хэлцэл хийдэг vнэт цаасны худалдааны электрон тогтолцоонд байраа тавьж єгч байна. Хєрєнгийн зах зээлийн орчин vеийн онцлогын нэг бол тvvний интернационалжих хандлага юм. Хєгжингvй орнуудад 70-аад онд капитал шилжих нь хязгаарлагдмал байсныг практик дээр халж, vнэт цаасны зах зээл бvрэн утгаараа олон улсын шинж чанартай болов. Зах зээл интернационалжих vйл явц 1980-аад онд мэдэгдэхvйц хурдсав. 10 жилийн туршид дотоодын нийт бvтээгдэхvvнд vнэт цаасны олон улсын vйл ажиллагааны эзлэх хувь АНУ-д 9-3 хувь, Германд 8-58 хувь, Японд 7-119 хувь хvртэл єсєн 1993 онд хувьцаа худалдахтай холбоотой капиталын улс хоорондын шилжилтийн хэмжээ 188 тэрбум долларт хvрч vvнээс 61 тэрбум доллар нь шинээр хєгжиж байгаа зах зээлд хамаарч байна.