МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 4-р зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг үндэслэн 2009 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа биржид ирүүлээд байгаа 64 ХК-ийг шалгуурт хамруулахад 10 ХК нь үзүүлэлтийг бүрэн хангаж байна.
2010 оны 05-р сарын 10-ны байдлаар санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 278 ХК-ыг шалгуур үзүүлэлт хангаагүй гэж үзэн журмын дагуу "Бүртгэлтэй компанийн жагсаалтанд" бүртгэсэн бөгөөд цаашид санхүүгийн тайлангаа нөхөж ирүүлсэн компанийг тухай бүрт нь шалгуурт хамруулж, жагсаалтанд өөрчлөлт оруулах боломжтой юм.