Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard


2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү Солонгосын Үнэт Цаасны Санхүүжилтийн Корпорацийн Ерөнхийлөгч Ким Яоүнг Кваг хүлээн авч уулзлаа. 
          Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа, Хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын байдал, дэмжих тогтолцоо, ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг нэвтрүүлэх арга зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцсон байна.
        Солонгосын Үнэт Цаасны Санхүүжилтийн Корпораци (KSFC) нь үнэт цаасанд хөрөнгө оруулах замаар Солонгосын хөрөнгийн зах зээлийн хөгжил, эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах зорилгоор 1955 онд байгуулагдсан бөгөөд үнэт цаасны зах зээл, мэргэжлийн байгууллагууд, харилцагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөрөнгө оруулагчдын хадгаламжийн удирдлага, Үнэт цаасны баталгаа, Зээл олгох, Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг дэмжих, Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх, Брокерын үйлчилгээг үзүүлдэг байна.

Уулзалтын үеэр Ноён Ким Яоүнг Ква хэлэхдээ:

         - Манай компани Брокер, дилерийн компанид хөрөнгө оруулалт хийж, банкны үйлчилгээ үзүүлдэг. 2008, 2009 оны санхүүгийн хямралын үед үнэт цаасны эрэлт багассан тул 3 тэрбум воний хөрөнгийг мэргэжлийн байгууллагуудад оруулсан. Энэхүү ажиллагааг санхүүгийн хямралыг даван гарахад чухал нөлөө үзүүлсэн гэж үнэлж байгаа.
          Бид цаашид Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудыг дэмжих, санхүүжилт хийх талаар туршлага, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах болсондоо таатай байна гэлээ.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих