Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 04–р сарын 28-ны өдрийн 131 тоот тогтоолоор зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй брокер, дилерийн 21 компанийн зарим үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар тогтоолоор “Булганброкер” ХХК, “Тулгат чандмань” ХХК, “Бидисек” ХК, “Эм ай си си” ХХК, “Евроазиа капитал монголиа” ХХК-ийн итгэмжлэлийн үндсэн дээр харилцагийн захиалга үйлдэх, холболтын данс нээх, данс нэгтгэх, данс хооронд мөнгөн болон үнэт цаасны шилжүүлэг хийх, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас харилцагчийн бэлэн мөнгө хүлээн авах, өөрийн компаниар дамжуулан тараах үйл ажиллагааг 2010 оны 6-р дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сэргээсэн байна.
эх сурвалж: Монголын хєрєнгийн бирж