Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Хөрөнгийн биржийн Тэргүүн дэд захирал Х.Алтай

-Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын дэвшүүлсэн гол концепцийн нэг нь Үндэснийхээ хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлье, сайжруулъя гэсэн зорилт байдаг. Монголын хөрөнгийн бирж энэхүү зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна даа.
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн үндсэн хөшүүрэг юм гэж үзээд 2009 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд энэ санааг дэвшүүлсэн. Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй компанийн хувьцаа дэлхийн томоохон биржид арилжаалагддаг бөгөөд тэд гээр ком паниудын зах зээлийн нийт үнэлгээ нь 20 гаруй тэрбум доллар байна. Энэхүү процессэд Монголыг оролцуулах, Монголынхоо хөрөнгө оруулагчдад боломж олгохын тулд бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, дэлхийн стандартад хүргэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Иймээс Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэ лээр авч хэрэгжүүлэх арга хэм жээ авах хөтөлбөр боловсруулахаар Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдаж ажиллан, тавдугаар сард “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Би өөрөө энэ Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь. Ажлын хэсэгт холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөгчид болон хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг туршлагатай хувийн секторын төлөөллүүд орж ажилласан.

-Ажлын хэсгийн батлуулсан энэ баримт бичигт яг ямар арга хэмжээг тусгасан бэ?
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт гаргаж, Засгийн газраар батлуулсан. Үүнд үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчилэн боловсруулах, компанийн тухай хуулийг шинэчлэн найруулах, иргэний хууль болон үнэт цаас, банк санхүү, даатгал, нягтлан бодох бүртгэл, эрүү захиргааны хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах зэрэг чухал арга хэмжээнүүд тусгагдсан. Түүнчлэн хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажиллагааг зохицуулах хөшүүргийг бий болгох, хөрөнгө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн цогц төлөвлөгөө гаргасан. Үүнийхээ дагуу бид ажиллаж байна. Манай Хөрөнгийн биржийн хувьд ТУЗ саяхан шинэчлэгдсэн. Бүрэлдэхүүнд нь Төрийн өмчийн хороо, хувийн сектор, олон улсын банк санхүүгийн байгууллагад ажилладаг гадаадын иргэдийн төлөөлөл орсон. Чадварлаг мэргэжлийн баг шинэ ТУЗ-д орсон гэсэн үг. Дэлхийн томоохон биржүүд дээр хувьцаагаа арилжаалж буй компаниудыг Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх нь зайлшгүй чухал гэж би хувьдаа боддог. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түлхүүр юм. Давхар бүртгэлийн замаар тэдгээр компаниудийн хувьцааг Монголд арилжаалдаг болгох нөхцөлийг нь бүрдүүлнэ гэсэн үг шүү дээ. Ингэхийн тулд Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагааныхаа хувьд төдийгүй, хууль эрх зүйн орчин нь олон улсын стандартад хүрсэн байх ёстой. Хөрөнгийн бирж, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцогчдын боловсрол маш их дээшилсэн, үйл ажиллагаа нь сайжирсан байх хэрэгтэй. Энэ бүхнээс л бид ажлаа эхэлж байна даа.

-Гаднын компаниудын хувьцааг Монголд арилжаалагддаг нөхцөлийг бүрдүүлэх гэж байгаа та бүхний зорилт сайхан сонсогдож байна. Гэвч манай хөрөнгийн биржийн байгаа байдал тун найдвар гүй шүү дээ. Тиймээс ч Ерөнхий сайд МХБ-ийн хувьчлалын талаар байнга ярьж байгаа. Тухайлбал, менежментийн хувьчлалыг даруй хийх талаар Хонконгийн биржид зочлохдоо хүртэл дурдаж байсан. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Менежментийн хувьчлалыг даруй хийхийн тулд тендер зарласан. Тендерийн бүртгэлийг зургадугаар сарын 11-нээр тасалбар болгосон. Олон улсын туршлагатай байгууллагуудын сонирхлыг татсан гэж бодож байгаа. Тендерт ялагч тал нь есдүгээр сарын дундаас үйл ажиллагаандаа орно гэсэн төлөвлөгөөтэй. Ерөнхий сайдын үзэл баримтлалд ч тэр Монголын хөрөнгийн биржид олон улсад мөрдөгдөж байгаа стандартыг нутагшуулна гэж заасан, бид ч тийм болгохыг зорьж байгаа гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Тендер энэ дагуу шалгаруулалтаа явуулах байх.

-МХБ-ийн менежментийг хувьчилж авах талаар дэлхийн том биржүүдээс саналаа өгсөн болов уу?
-Энэ асуудал ТӨХ-нд зангилагдаж байгаа учир тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Миний ойлгож байгаагаар хэд хэдэн байгууллага оролцохоор саналаа өгсөн.

-Хэрэв менежментийн хувьчлал амжилттай болж, шинэ баг намраас үйл ажиллагаагаа эхэлбэл гаднын том компаниудын хувьцааны арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр явагдаж, мөнгөний урсгал манайхыг зорино гэж ойлгож болох нь ээ?
-Шууд, ийм хялбараар явдаг юм гэж юу байх вэ. Хамгийн түрүүнд Монголын Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлд оролцогч бусад талын үйл ажиллагааг сайжруулж, хууль эрх зүйн орчныг нь олон улсын стандартад нийцүүлж өөрчлөх нь чухал. Мэдээж энэ бүхний дээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай ажилласан туршлагатай шинэ багийн менежмент нэмэгдсэнээр сая үр дүн нь гарах байх. Бүгдийг цогцоор нь өөрчлөх шаардлагатай гэдгийг л би хэлж байгаа юм шүү дээ. Санхүү, аудит, нягтлан бодох, тайлан тооцоо, эрсдэлийн үнэлгээ гээд маш олон зүйлийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх хэрэгтэй болно. Дотоодын хө- рөнгө оруулагчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх асуудал мөн маш чухал. Энд нэг зүйлийг би онцолмоор байна. Гаднын том хөрөнгө оруулагч нарын хувьд тухайн улсын хөрөнгийн зах зээлээр дамжуулж хөрөнгө оруулалт хийх нь хамгийн эрсдэл багатай байдаг. Өөрөөр хэлбэл, үнэт цаас худалдаж авах замаар гэсэн үг. Ингэхийн тулд тэд манай хөрөнгийн зах зээлийг хамгийн түрүүнд хардаг. Манай томоохон төслүүдийн хувьцааг манай хөрөнгийн зах зээлээс авч болох тийм боломжийг бид бүрдүүлэхийг зорьж байгаа. Нэгэнт ийм хөрөнгө босгох боломж бий болсон тохиолдолд манай дотоодын компаниуд ч “public” болох замаар хувьцаагаа нийтэд арилжаалж, шаардлагатай хөрөнгөө босгох бололцоо бүрдэнэ шүү дээ. Төрийн өмчит компаниудын хувьчлал ч үүний араас залгахыг үгүй гэх газаргүй.

-Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг өөрчлөхөд хууль эрх зүйн орчныг нэн тэргүүнд бий болгох ёстой гэдэг үүднээс Ажлын хэсэг тодорхой зөвлөмж, дүгнэлт гаргасан болов уу?
-Бид дугуйг цоо шинээр зохион бүтээх гэж байгаа юм биш шүү дээ. Хэдэн зуун жилээр хөгжсөн барууны хөрөнгийн зах зээлийн механизм байж байна. Үүнийг л Монголын нөхцөлд тохируулж нутагшуулах юм. Ба рууны хөрөнгийн зах зээлийн тулгуур зарчмуудыг тө- лөвлөгөөндөө тусгасан. Манай Хөрөнгийн биржийн тухайд анх 1991 онд төрийн өмчийг хувьчлах зорилгоор байгуулагдсан. Одоо бид биржээ шинэ шатанд гаргах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад Монголын төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг нээх, дотоодын компаниудад санхүүжилтын шинэ эх үүсвэр бий болгох үйл ажиллагааг эхлүүлж байгаа гэж ойлгож байгаа.

-МХБ-ийн үйл ажиллагаа ил тод биш байна. Компаниудын ашиг орлого хуваарилалт нь тодорхой бус гэсэн шүүмжлэл байдаг. Үүнийг засаж залруулах талаар юу хийх ёстой вэ?
-Шүүмжлэл оргүй биш ээ. Иймд Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, тунгалаг байлгахын тулд санхүү, аудитын хяналтыг сайжруулах, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг улирал бүрээр тайлан гаргах, хувьцаа эзэмшигчид ашиг орлого нь тодорхой байх тийм нөхцөлийг бид бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Оролцогч талуудын ёс зүйн дүрмийг боловсруулж баримт бичигтээ тусгасан нь ч үүнтэй холбоотой.

-Манай Хөрөнгийн биржийг Хонконгийн хөрөнгийн бирж менежментийн хувьчлалаар авна гэх яриа үнэн үү?
-Үүнийг би тодорхой хэлж мэдэхгүй ч хэрэв дэлхийн том биржүүд тендерт оролцож менежментийн багаа илгээх юм бол бид маш их баяртай байх болно. Дэлхийн нэр хүндтэй томоохон биржүүдийн баг ирвэл үүнийг дагаад манай хөрөнгийн биржид асар их туршлага, боломж нээгдэнэ. Бидний гол хүсэл энэ шүү дээ.
-Зав гаргаж ярилцсанд Танд баярлалаа, амжилт хүсье
www.news.mn

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих