Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Наадмын өмнөх долоо хоног буюу 2010 долдугаар сарын 5-9-ний хооронд Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааг удаа явуулж, 30 ХК-ийн 1.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 368.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

Топ-20 индекс 9296.24 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 63.42 нэгжээр буюу 0.69 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах “Ээрмэл” /11.9 хувь/, “Махимпекс” /6.2 хувь/, “Баянгол” ЗБ /4.5 хувь/, “Шарын гол” /2.9 хувь/, “МЦХ” /1.7 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөллөө.

Зах зээлийн нийт үнэлгээ 4.9 тэрбум төгрөгөөр буюу 0.64 хувь өсч, 769.7 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Ремикон” (22.8 хувь), “Адуунчулуун” (14.9 хувь), “Монгол Шилтгээн” (14.6 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Материалимпекс” (8.2 хувь), “Хай би Ойл” (7.7 хувь), “Тахь Ко” (7.4 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.

Нийт 30 үнэт цаас арилжигдсанаас 10 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд “Хөх Ган” /139.8 мянган ширхэг/, “Ремикон” /80.6 мянган ширхэг/, “Улаанбаатар” ЗБ /47.5 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Улаанбаатар ЗБ /1.4 тэрбум төгрөг/, “Хөх ган” /20.8 сая төгрөг/, “АПУ” /9.6 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас арилжигдсан байна.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих