Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Хөрөнгийн Зах Зээлийн Хөгжлийн Холбооноос долоо хоног бүрийн Бямба гариг бүр зохион байгуулж буй Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт амжилттай явагдсаар байна.
Иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготойгоор 9-р сараас явагдаж эхэлсэн энэхүү сургалтыг иргэд, олон нийт ихээхэн сонирхож, идэвхитэй хамрагдаж байна. Үүний илрэл нь нийт 6 удаагийн сургалтад 200 гаруй хүн хамрагдаад байгаа явдал юм.

Энэхүү сургалтын ач холбогдол нь МУ-ын Засгийн газраас стартегийн орд газруудын үр шимийг иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх замаар хүртээх гэж буй энэ цаг үед зохион байгуулагдаж байгаад оршиж байна. Учир нь иргэд хувьцаа болон хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй болсноор өөрт ногдсон үр шимийг зүй ёсоор нь хүртэж, ашиглах мэдлэг боловсролтой болох юм.

Сургалт нь нэг өдрийн хөтөлбөртэй бөгөөд 5 үндсэн хичээлийн хүрээнд явагдаж байна. Үүнд:

- Хөрөнгө оруулалт гэж юу вэ
- Хөрөнгийн зах зээлийн бүтэц, оролцогчид
- Хувьцаа бонд, түүний үндсэн ойлголт
- Хувьцааны шинжилгээ
- Портфолио буюу үнэт цаасны багц бүрдүүлэлт

Иргэд та бүхэн энэхүү сургалтад хамрагдахийг хүсвэл доорхи хаягаар бүртгүүлэх юм байна. Нэг удаагийн сургалтад 40 хүн хамрагдах боломжтой.

Утас: 70112845, 323411
И-мэйл: surgalt.smda@gmail.com

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө 27/1, БиДиСЕК ХК-ийн байр. /Орчлон дунд сургуулийн замын урд/

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих