Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Хувьцаагаа авахад юу бэлтгэх вэ?

Та брокер дилерийн компаниудад хандан дансаа нээлгэж байх нь эртдэхгүй. Хэрвээ та хувьчлалын яагаан цэнхэр тасалбар авч байсан бол танд данс байгаа гэсэн үг. Үүнийгээ дахин баталгаажуулж нягтлаад брокер дилерийн компанидаа даатгачихад хангалттай.

Хэн авах вэ?
2011 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэн бүр. Мэдээж хүн амын тооллого болоод, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн гэдгээ нотлох бичиг баримттай бол. Яагаад ийн он цагийн хязгаар гаргасан нь тодорхой. Яг л энэ түүхэн цаг үед төрж хувьцаа хүртэх эрхтэй болж байгаагаараа нэг талаар бид азтай гэж хэлж болно. Тийм ч учраас яг энэ хязгаарт байгаа хүмүүсээр багцаалан Тавантолгойн 15 тэрбум хувьцааны 10 хувь буюу 1,5 тэрбумыг хуваагаад хүн болгонд 550 орчим хувьцаа гэж тооцоолж байгаа хэрэг. Компаниудад 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татварын зөрчилгүй, дотоодын нэгж гэсэн хязгаар тогтоосон байгаа. Мэдээж шалгуур нөхцөл тавихгүй юм бол хүссэн хүн болгон компани байгуулж чадах юм хойно. Харин компаниуд өр ширээ цэгцэлж байхад илүүдэхгүй нь. Түүнээс гадна дотоодын гэдэг ямар компанийг хэлэх вэ гэсэн хэмжээс нь хараахан тодорхой болоогүй байна. Одоогоор 20-оос дээш хувь гадаадын хөрөнгө оруулалттай бол хувьцаа нэрлэсэн үнээр худалдан авах боломжгүй болно.

Хувьцаагаа зарж, өвлүүлж болох уу?
Мэдээж болно. Гэхдээ бас нэг том асуудал байгаа нь хувьцааг хоёрдогч арилжаа эхлэнгүүт хувьцаагаа зарж болох уу гэсэн асуулт. Монголчууд гэнэдээд “талх”-ныхаа мөнгөөр яаравчлан хувьцаагаа зарчих вий гэж төр засаг “санаа тавьж” байгаа учир олон улсын зах зээлд IPO гаргасны дараа худалдаалах эрхийг нээлттэй болгоё гэсэн санал байгаа. Яг одоо энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцэх хэмжээнд байгаа. Тэгэх зуур Тавантолгойн хувьцааны үнэ өсөх нь тодорхой учраас урьдчилаад гэрээ хийгээд цуглуулаад авчихья гэсэн санаа бодол аль хэдийнэ зурсхийгээд амжсан нь тодорхой. Харин хашир хүмүүс хувьцаагаа үнэд оруулж, ногдол ашгийг нь хүртэнэ гэж төлөвлөж буй. Мөн л албаныхны хэлснээр олборлолт эхэлснээс төд удалгүй буюу 1-2 жилийн дотор ашгаа өгч эхэлнэ гэж байгаа юм.

Хувьцаа ямар үнэ хүрэх бол?
Ядахдаа нэрлэсэн үнэ тодорхойгүй байгаа болохоор хэлэхэд хэцүү. “Монгол 999” нэгдлийн нэгэнт иргэд, дотоодын компаниудаа дэмжих санаатай байгаа бол нэрлэсэн үнээ багаар тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Нэг компанид 30 мянга орчим хувьцаа гээд бодохоор бүхэл бүтэн хөрөнгө л гэсэн үг. Гэхдээ хямд үнээр худалдаж авч байж цааш хөрөнгө болгох учраас. Тиймээс өнөөдөр Гонконгийн биржид арилжаалж буй “Монголиан майнинг корпараци”-ийн өнөөр баримжаална гэдгийг эсэргүүцэж байгаа. Учир нь уг хувьцааны биржид анх гарснаасаа хойш хэдэн арав дахин өсөөд байгаа юм. Түүнээс гадна нэрлэсэн үнээ эрт зарлах ахул хөрөнгийн биржийн тоглогч нар “стратегиа” урьдчилаад зэхчихэж болзошгүй гэж үзээд нууцалж байгаа гэх маягийн зүйл Д.Сугар дарга хэлсэн боловч тэр нь юу л бол? Мөнхүү гол хөзөр болоод байгаа нэрлэсэн үнийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр давхар хэлэлцэж байгаа юм.
Бэлтгэсэн Ж.Эрхэс, Б.Сүрэн

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих