04 дүгээр сарын 26-ны өдөр 15 ХК-ийн нийт 65.60 сая төгрөгийн үнийн дүн бүхий 98.11 мянган ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
Энэ өдөр Монголын хөрөнгийн зах зээлд тооцогддог гол индексүүд болох Топ-20 индекс -2.37 нэгжээр буюу -0.02 буурч 10365.10 нэгжид, BDS индекс 0.63 нэгжээр буюу 12.63 хувиар өсч 2010.43 нэгжид, нийт зах зээлийн үнэлгээ 3.98 тэрбум төгрөгөөр өсч 857.82 тэрбум төгрөгт хүрлээ.
Өнөөдөр арилжаанд орсон 15 ХК-аас
Таван толгой /TTL/ 19.20 сая,
Говь /GOV/ 16.86 сая,
Хөх ган /HGN/ 15.79 сая,
АПУ /APU/ 8.06 сая,
Монголын цахилгаан холбоо /МСН/ 3.69 cая төгрөгөөр арилжигдсан нь хамгийн их үнийн дүнтэй арилжаанд тооцогдож байна.
Харин
Хөх ган/HGN/ 89,628,
АПУ /APU/4,243,
Говь /GOV/ 2,249,
Монголын цахилгаан холбоо /МСН/ 977,
Багануур /BAN/ 326 ширхэгээр тус тус арилжигдсан нь өнөөдрийн хамгийн идэвхтэй үнэт цаасанд тооцогдож байна.
Тус өдөр Монголын цахилгаан холбоо /МСН/ ХК-ийн үнэт цаасны ханш 6.49 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлттэй хувьцаанд тооцогдож байсан бол Дархан нэхий /HEH/ ХК-ийн үнэт цаасны ханш хамгийн ихээр буюу -3.33 хувиар буурч 2900 төгрөгт хүрч хаагдсан байна.