Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Та юуны түрүүнд хувьцаа худалдан авах нь ашигтай эсэх талаар судалгаа хийх хэрэгтэй. Хэрэгцээнээсээ илүү гарсан мөнгөн хөрөнгийг өсгөхийн тулд боломжит ашигтай хэлбэрүүдийг хооронд нь харьцуулж аль ашигтай, найдвартай хэлбэрээр нь та мөнгөн хөрөнгөө байршуулах хэрэгтэй.

Тэгвэл бид юуг юутай харьцуулаха тодорхой болгоё.

1. Банканд хадагламж хэлбэрээр байршуулах.
2. Хувьцаа хэлбэрээр байршуулах.

Эдгээрийг тус тусд нь өгөөж, эрсдэл буюу найдвартай байдал, хөрвөх чадвар буюу гэнэтийн шаардлага гарахад богино хугацаанд мөнгөө гаргаж авах боломж гэсэн  үзүүлэлтээр тооцож үзье. Үүний тулд танд 1 сая төгрөг байгаа гэж үзье.

Та банканд хадаглуулахаар шийдлээ. Худалдаа хөгжлийн банкыг сонгоод хадагламжинд хийлээ. 1 жилийн хугацаатай хадагламжийн хүү 15%, та мөнгөө жилийн дараа л авах боломжтой наана нь авах шаардлага гарвал хүү нь буурна. Та эрсдэлгүй гэж эндүүрч магадгүй гэхдээ эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэл гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Та мөнгөө банканд хадаглуулж байгаа тохиолдолд танд тулгарч болох эрсдэл юу вэ гэвэл тухайн банк жилийн дараа дампуурч болно энэ таны бодох эрсдэл юм. За тэгвэл жишээ бодьёо. Та ХХБанкийг дампуурахгүй гэж тооцоод 1 сая төгрөгөө 1 жилийн хугацаатай, 15%-ийн хүүтэй хадаглуулав. Жилийн дараа: ХХБанк дампуураагүй учир мөнгөө хүүтэй нь хамт авна. Таны 1 сая төгрөг 1’150’000 төгрөг боллоо.
Хувьцаа хэлбэрээр байршуулахаар шийдлээ: Та маш олон хувьцаануудаас найдвартай 1 жилийн дараа дампуураад алга болчихгүй харин бүр үйл ажиллагаа нь сайжирч хөгжинө гэсэн компанийн хувьцаагаа сонгоно. За тэгээд одоогийн ханш нь 1600 төгрөг байна гэж үзье. Та тэр хувьцаанаас бүх мөнгөндөө авч болно эсвэл маш олон хувьцааг мөнгөндөө тааруулж хэдэн ч ширхэгээр авч болно. А хувилбар: та бүх мөнгөндөө А компанийн хувьцааг 1600 төгрөгөөр 1665 ширхэгийг худалдаж авлаа. А компанийн үйл ажиллагаа хэвийн, хувьцааны үнэ жилийн дараа 2000 төгрөг болж өссөн гэж үзье. Тэгвэл таны хүртэх өгөөжийг тооцьёо. 2000-1600=400төг (400төг-ханшийн єсєлт) 400/1600=0,25 буюу 25%-ийн өгөөж хүртэнэ гэсэн үг. Хэрэв тус компани нэгж хувьцаанд 50 төгрөгний ногдол ашиг хуваарилвал 1655*50=82750 төгрөгний нийт ногдол ашиг хүртэнэ. Нийт авах мөнгө 1’250’000 +82750 = 1332750 төгрөг болно. Та хувьцаа авсанаас тодорхой хугацааны дараа мөнгө буцааж авах шаардлага гарвал хувьцаагаа тухайн өдрийн ханшаар нь зарж болно тэр үед хувьцааны үнэ ямар байхыг хэн ч таахын аргагүй юм. Та хувьцаа авсанаар эдийн засгийн сонирхолтой шийдлүүдийг хийх шаардлага тулгарах бөгөөд хэний оюун ухаан зөв шийдвэр гаргаж чадна тэр өндөр өгөөж хүртэх боломжтой эцэс төгсгөлгүй оюуны уралдаан юм.

Ийм аргачлалаар та бүхэн өөрсдийн өгөөжөө бодож зөв ухаалаг шийдвэр гаргаарай. Дээрх 2 жишээнд дурдагдаагүй нэг том ялгаа бол банканд мөнгө хадаглуулсанаар та зээлдэгч болдог бол хувьцаа авсанаар та хувьцаат компанийн өмчлөгч болж удирдах эрхээ хэрэгжүүлж ТУЗ-д орох, гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллах эрхтэй болдог илүү давуу талтай.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих