МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ИНФЛЯЦИ ХӨӨРӨГДӨХ ШАЛТГААН МӨН ҮҮ
Тэдний “Инфляци өсөхөд махны үнэ нөлөөлсөн” хэмээн мэдээлж байгааг буруутгах аргагүй. Статистикийн байгууллага үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллахад ийм дүр зураг харагдах нь ч гарцаагүй юм. Харин жинхэнэ шалтгаан нь махны үнэ бус, үнийг хөөрөгдсөн хүчин зүйл байх учиртай. Тиймээс хамаг учир халамжийн 70 мянгад оршиж буй нь тодорхой болж байна.
АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ХЯМАРЛЫН ҮЕИЙНХТЭЙ ДҮЙЖ БАЙНА
Ажиллах хүчний судалгаагаар энэ оны эхний улиралд ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 12.2 хувьтай байна гэсэн дүн гарч байв. Харин тавдугаар сарын эцсийн байдлаар аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо 38701 болжээ. Энэ нь ноднингийн өдийд буюу ид “хямарч” байсан үеийнхээс ердөө 95-хан хүнээр л буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 0.2-хон хувиар буурсан гэсэн үг. Бараг өдөр бүр шахам “Шинэ ажлын байр” тодотголтой өдөрлөг зохиож, олон хүн ажилтай болж байгаа тухай мэдээлдэг ч бодит үзүүлэлт тун хангалтгүй байна.