Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт тав­ду­гаар сарын эцэст 3.2 их наяд болж, өмнөх оны мөн үеийн­хээс 848.4 тэрбум төгрөг бу­юу 35.3 хувиар өсчээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 462.7 тэрбум хүрсэн байна. Энэ нь 21.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр өсөлт нь аж ахуйн нэгж, байгууллага, ир­гэдэд олгосон нийт зээ­лийн хэмжээ өссөнтэй хол­боотой юм байна. Судал­гааны хугацаанд нийт зээ­­лийн өрийн үлдэгдэл 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.5 хувиар өссөн аж. Түүнчлэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 22.6 хувиар буурсан байна. Ерөнхийдөө банкны системийн хэмжээгээр ча­нар­гүй зээл буурах хандлагатай болжээ.


АШИГ, АЛДАГДЛЫН АЛЬ НЬ ВЭ

Энэ оны эхний таван са­рын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ их наяд, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.1 их наяд болж, нийт тэнцэл 169.8 тэрбум төг­рөгийн алдагдалтай гарсан байна. Харин төсвийн урсгал орлого 968.7 тэрбум болж, урсгал тэнцэл 55.9 тэрбумын ашигтай гарчээ. Мөн татварын орлого өмнөх оны мөн үеийн­хээс 355.6 тэрбум буюу 71 хувиар өссөн аж. Үүнтэй хол­богдуулж Сангийн сайд С.Баярцогт “Энэ байдлаараа бол төсвийн алдагдалд тол­гой өвдөх хэрэггүй” гэсэн агуул­гатай үг хэлээд байгаа. Үнэндээ энэ бол оны эхний таван сарын л үзүүлэлт. Он дуустал иргэдийн хувь, хиш­гийг нэмж өгнө. Хүүхдийн мөн­гийг өгөх нь бараг тодор­хой болоод байгаа. Төсвийн алдагдал ч үүнээс шалтгаалж 460 тэрбумаас давах нь ойл­гомжтой болсон. Тиймээс баярлах эрт байна гэсэн үг.

“БАГА Ч ГЭСЭН ГЯЛТАЙХ ЗҮЙЛ”

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэ­нэсүрэн “Энэ удаагийн су­дал­гаагаар сөрөг үзүүлэлт нэлээд гарлаа. Гэхдээ бага ч гэсэн гялтайх зүйл бас байгаа шүү” гэсэн нь аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлд­вэрлэл 12.2 хувиар өс­­сө­нийг хэлсэн хэрэг бай­лаа. Эхний таван сарын байд­лаар энэ салбарын нийт бү­­тээгдэхүүн үйлд­вэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 700 тэр­бум болж, өмнөх оны мөн үеийнхээс 76.3 тэрбум төг­рөгөөр өсчээ. Энэхүү өсөл­төд нүүрс, газрын тос, молибдени, хайлуур жоншны баяжмал, ган төмөр хийц, сүү тараг, архи дарс зэрэг голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэ­мэгд­сэн нь нөлөөлжээ.
Статистикчид энэ удаа зөвхөн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг бус, бизнесийн төлөв байдал, хандлага, аж үйлдвэрийн салбарын нэмэг­дэл өртгийн бодит өсөлт, буу­ралт, ажиллах хүчний гэсэн судалгааг шинэ арга зүйгээр хийжээ. Эдгээр судалгааны дүнг удахгүй албан ёсоор та­нилцуулах аж.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих