“Туул сонгино усны нөөц” ХК нь оноосон нэрээ “Монголиа Деолопмент Ресорсес” болгон, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж байгаатай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу компанид хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх үүссэн.
Энэхүү эрхийг хэрэгжүүлэх үүднээс тус компани нь нэгж хувьцааг 1000 төгрөгөөр худалдан авахаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчдийнхээ шаардах эрхийг хүлээн авахаар болжээ.
Хэрвээ та бүхэн хувьцаагаа компанид эргүүлэн худалдахыг хүсвэл өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниараа дамжуулан хүсэлт гарган гарган мөнгөө авч болох бөгөөд ҮЦТТТХТөв уг хүсэлтийг 7-14 хоногийн дотор шалгаж шийдвэрлэх юм байна. Мөн та үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн “Монголиа Деолопмент Ресорсес” ХК хувьцаа эзэмшигчээр үлдэж болно.
Эх сурвалж: www.bdsec.mn